Люксембургийн Их Гүнт улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар “Монголын Зүрх судасны үндэсний төв ба Зүрх судасны тусламж үйлчилгээг уялдуулан сайжруулах нь” МОН/006 төслийн санхүүжилтээр 10 аймагт хамгийн сүүлийн үеийн, өндөр хүчин чадалтай, өнгөт доплер зүрхний эхо аппаратыг хүлээлгэн өгөх үйл ажиллагаа боллоо. Тодруулбал, Булган, Дархан-Уул, Сэлэнгэ, Дорнод, Дорноговь, Төв, Өвөрхангай, Ховд, Орхон, Хөвсгөл зэрэг аймгуудад хүлээлгэн өгч буй юм.
Люксембургийн Их Гүнт улсын Засгийн газар нь Монгол Улсын Зүрх судасны тусламж үйлчилгээг сайжруулах чиглэлд сүүлийн 17 жилийн турш тасралтгүй дэмжлэг үзүүлэн гурван шатны 15 жилийн хугацаатай төслийг амжилттай хэрэгжүүлсэн буй.
Аймаг орон нутагт хүлээлгэн өгч буй аппаратууд нь Philips, Sаmsung маркийн хамгийн сүүлийн үеийн, өндөр түвшний оношилгоог явуулах боломжтой.
Б.Лхам