Өнгөрсөн долоо хоногт болж өнгөрсөн онцлох үйл явдлуудаас хүргэж байна.
УИХ ДАХЬ АРДЧИЛСАН НАМЫН БҮЛЭГ ӨНӨӨДӨР ХУРАЛДАЖ, 2019 ОНЫ ТӨСВИЙГ ХЭЛЭЛЦЭЖ САНАЛАА НЭГТГЭЖЭЭ
“Өнөөдөр улс орны нийгэм, эдийн засагт үнэхээр хүнд нөхцөл үүсч байгаа. Гадаад зах зээлд манай улсын гол нэрийн бараа өссөн өсөлттэй байгаа. Нүүрс, төмрийн хүдэр, алт, зэс, цайр зэрэг газрын ховор элемент, гол нэрийн бараа бүтээгдэхүүнүүдийн үнэ өндөр үзүүлэлттэй өссөн хэвээр байна.
Мөн гадаад дотоодын байгууллагаас орж ирж буй зээл тусламжийн хэмжээ буурааггүй байгаа. Өнөөгийн Засгийн газар маш их мөнгөтэй, баян засгийн газар. Харамсалтай нь энэ Засгийн газар нийгэм, эдийн засгийн бодолгоо зөв тодорхойлж, эдийн засгийн зөв хувиарлалт хийж чадахгүй байна.
МОНГОЛ УЛС “ЯЛТАН ШИЛЖҮҮЛЭХ ТУХАЙ” ГЭРЭЭ ХЭЛЭЛЦЭЭРИЙГ ЕСӨН ОРОНТОЙ БАЙГУУЛЖЭЭ
Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо өнөөдөр хуралдаж, “Ялтан шилжүүлэх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улс хоорондын хэлэлцээр”-ийн төслийг дэмжлээ.
Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж ярихдаа “Одоогийн байдлаар Монгол Улсад Вьетнамын хоёр иргэн ял эдэлж байна. Харин Вьетнамд ял эдэлж буй Монгол иргэн байхгүй. Гэхдээ сүүлийн жилүүдэд Монгол иргэд Вьетнам улсыг зорих нь нэмэгдэж байгаа тул ирээдүйд үүсэх эрсдлээс сэргийлэх зорилгоор дээрх хэлэлцээрийг байгуулж байгаа юм. Монгол Улс энэ төрлийн гэрээ, хэлэлцээрийг аль болох олон оронтой байгуулах шаардлагатай байна. Учир нь Монгол Улсын иргэд гадаадад хууль зөрчих, гэмт хэрэгт холбогдох тохиолдол цөөнгүй бүртгэгдэж байна” хэмээв.
Г.ЗАНДАНШАТАР: ТАВАНТОЛГОЙД ЦАХИЛГААН СТАНЦ БАРИХ ШИЙДЭЛД ХҮРЛЭЭ
Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар мэдээллээ.
Тэрбээр “Монгол улсын эдийн засгийн хэрэгжүүлэх үндсэн чиглэл 50,9 хувьтай хэрэгжиж байна. Эдийн засгийн өсөлт 6.3 хувь, нэгдсэн төсвийн тэнцэл 91.3 тэрбум ам.долларын ашигтай гарлаа. Дэлхийн эдийн засагт нефтийн үнэ өссөн үүнээс гадна дэлхийн худалдааны дайнаас шалтгаалж валютын өссөн зэрэг хүчин зүйлээс шалтгаалж инфляц найман хувьд хүрсэн. Мөн ажилгүйдлийн түвшин буурч 7.5 хувьд хүрсэн, гадаадын шууд хөрөнгө оруулалт 879 сая ам.доллараар өссөн, Монгол улсын гадаад өр 21.1 их наяд болж буурсан байна.
Ц.ГАРАМЖАВ: ЭХЧҮҮДИЙН ТЭТГЭВРИЙН ЗӨРҮҮГ АРИЛГАХ ЁСТОЙ
Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын гишүүн Ц.Гарамжав, Ц.Цогзолмаа, М.Оюунчимэг нар санаачлаад байгаа. Энэ талаар УИХ-ын гишүүн Ц.Гарамжавтай ярилцлаа.
ХБНГУ-ААС 33 САЯ ЕВРОГИЙН БУЦАЛТГҮЙ ТУСЛАМЖ ҮЗҮҮЛЭХЭЭР БОЛЛОО
Монгол, ХБНГУ-ын Хөгжлийн хамтын ажиллагааны хүрээнд 33 сая еврогийн буцалтгүй тусламж, 22 сая еврогийн хөнгөлөлттэй зээл авахаар боллоо. Монголыг төлөөлж Сангийн яамны төрийн нарийн бичгийн дарга С.Наранцогт, ХБНГУ-ын талаас Холбооны эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн яамны газрын дарга Катрин Оллерс нар гарын үсэг зурсан юм.
АЙЛУУДЫН ЯНДАНД УТАА ШҮҮГЧ СУУЛГАХААР 54 ТЭРБУМ ТӨГРӨГ ТӨСӨВЛӨСӨН
Агаарын бохирдлыг бууруулахад 200 орчим тэрбум төгрөгийг төсөвт суулгаад байна. Энэ хөрөнгөөр сайжруулсан түлшний үйлдвэр барихаас гадна гэр хорооллын 100 мянган айлын янданд утаа шүүгч байрлуулахаар болсон талаар өчигдөр БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат ингэж мэдэгдэв.
Янданд суурилуулах шүүгч тус бүрийн үнэ 200 ам.доллар байх юм. Салбарын сайд Н.Цэрэнбат “Нэг удаа шүүлтүүр тараах гэж байгааг шүүмжилж байгаа. Тэгвэл иргэдийн эрүүл мэндийг хамгаалах асуудлаар олигтой алхмуудыг одоо хийж чадахгүй юм бол хэзээ хийх юм бэ” гэв.
Х.БАТТУЛГА: ДАРГА НАРЫГ ЦОМХОТГОЖ 15 ХУВЬ ХЭМНЭЛТ ГАРГАХ БОЛОМЖТОЙ
Монгол Улсын 2019 оны төсвийн тухай хуулийн төслийг хэлэлцэж буйтай холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга чуулганы нэгдсэн хуралдаанд оролцож, үг хэлэв
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА:
УИХ-ын дарга, эрхэм гишүүд ээ.
“Дэлхий нийтийг хамарсан санхүүгийн асар том хямрал ирж байгааг дэлхийн санхүүгийн тэргүүлэх мэргэжилтнүүд, Олон улсын валютын сангийн удирдлагууд удаа дараа хэлж анхааруулсаар байгаа нөхцөлд Монгол Улсын 2019 оны төсвийг УИХ-аар хэлэлцэж байна.
С.ЧИНЗОРИГ: ИРЭХ ОНООС ЭХЛЭН ОЮУТНУУДАД 100 МЯНГАН ТӨГРӨГИЙН ТЭТГЭЛЭГ ОЛГОХООР БОЛЛОО
Ирэх жил эдийн засгийн өсөлтийг иргэддээ хүргэх жил болгохоор Засгийн газар ажиллаж байна. Ирэх оны нэгдүгээр сарын нэгнээс эхлэн төрийн албан хаагчдын цалинг нэмэгдүүлнэ. Энэ хүрээнд нийт 267 тэрбум төгрөг тусгаж байгаа юм. Мөн нийгмийн даатгалын сангаас тэтгэврийг нэмэгдүүлэхээр 119.5 тэрбум төгрөг тусгаж шийдүүлж байна. Халамжийн сангаас олгогдож байгаа тэтгэврийн хэмжээ амьжиргааны түвшнээс доогуур байна. Тиймээс халамжийн тэтгэврийг амьжиргааны түвшинд хүргэж нэмэгдүүлэх зарчим баримталж байна. Зарчмын дагуу халамжийн тэтгэврийг нэмэгдүүлэхээр 22 тэрбум төгрөг тусгаж байгаа.
ЭНЭ САРЫН БАЙДЛААР УРГАЦ ХУРААЛТАД 141.7 МЯНГАН ТОНН ҮР ТАРИА, 657.8 МЯНГАН ТОНН ӨВС ХАДЛАН ХУРААЖЭЭ
Үндэсний статистикийн хорооноос Монгол Улсын нийгэм, эдийн засгийн есдүгээр сарын нөхцөл байдлыг танилцууллаа.
Энэ сард 57.6 эх амаржиж, 58 мянган хүүхэд мэндэлжээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс 3.2 мянгаар өссөн үзүүлэлт юм. Түүнчлэн манай улсын хилээр давхардсан тоогоор 4.6 сая зорчигч нэвтэрсэн нь өмнөх оны мөн үеэс 68.2 мянгаар нэмэгджээ. Харин давхардсан тоогоор манай улсын 1.8 сая иргэн гадаадад зорчсон байна.
Мөнгөний нийлүүлэлт есдүгээр сарын эцэст 17.9 их наяд төгрөг болж, өмнөх сараас 471 тэрбум төгрөг, өмнөх мөн үеэс 3.2 их наяд төгрөгөөр өссөн байна. мөнгөний нийлүүлэлт өмнөх сараас 471 тэрбум төгрөгөөр өсөхөд төгрөгийн харилцах 181.7 тэрбум төгрөг, валютын харилцах 114.4 тэрбум төгрөг, төгрөгийн хадгаламж 97.8 тэрбум төгрөгөөр өссөн нь нөлөөлсөн байна.
УБТЗ ХОНОГИЙН АЧИЛТЫН ТҮҮХЭН ДЭЭД АМЖИЛТАА ШИНЭЧЛЭН ТОГТООЛОО
“УБТЗ” ХНН өнгрсөн жил 22,8 сая тонн ачаа тээвэрлэж түүхэндээ байгаагүй амжилт гаргасан юм. Тэгвэл энэ жил 24,5 сая тонн ачаа тээвэрлэх зорилттой ажиллаж байна. Энэ нь манай улсын эдийн засгийн өсөлт сайжирч байгаагийн бодит илрэл бөгөөд үүнд манай төмөр замчид томоохон үүрэг гүйцэтгэж байгааг харуулж байгаа юм.
Б.Лхам