"Унадаг дугуйтай Улаанбаатар парад-2018" маргааш болох гэж байна. Унадаг дугуйн парадаар дараах замуудыг түр хаана.
Тодруулбал, маргааш өглөө 09:30-10:30 цагийн хооронд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн Гэрэлт хөшөөтэй талбайгаас - Их тэнгэрийн ам – Маршалын гүүр – Скай резорт чиглэлд болно. Энэ нь унадаг дугуйн хэрэглээг олон нийтэд сурталчлах, унадаг дугуйн зам, тэмдэг, тэмдэглэгээ, зогсоолыг эрчимтэйгээр нэмэгдүүлэх уриалгыг төр засгийн удирдлагуудад хүргэх, байгаль орчин болон ард түмний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж буй автомашины хэрэглээг бууруулах замаар автозамын ачааллыг багасгах зорилготой юм.
Энэ хүрээнд өглөөний 08 цагаас 10:30 хооронд Их тэнгэрээс Скай ресорт хүртэлх замыг түр хугацаагаар хэсэгчилж хаахыг Тээврийн Цагдаарийн газраас анхааруулж байна.
Б.Лхам