Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газраас дүүргийн Прокурор, нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Цагдаагийн нэг, хоёрдугаар хэлтэс, Хууль зүйн туслалцааны төвтэй хамтран өнөөдөр сургалт зохион байгууллаа.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн хэрэгжилтийг хангах, хорихоос өөр төрлийн ялаар шийтгэгдсэн иргэдийн хууль, эрх зүйн мэдлэг, мэдээллийг дээшлүүлэх, хууль сурталчлах зорилготой уг сургалтанд 70 орчим хүн хамрагдсан юм.
Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг, түүнээс урьдчилан сэргийлэхэд хамтарсан багийн үүрэг сэдвээр хяналтын прокурор Б.Төмөрчөдөр мэдээлэл хийсэн бол хууль зүйн туслалцааны төв хүн тус бүрт ганцаарчилсан зөвлөгөө өглөө.
Р.Хишигээ