Хууль зүйн үндэсний хүрээлэнгээс бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд иргэдэд хууль зүйн анхан шатны зөвлөгөө, мэдээллийг утсаар өгч, үйлчилж байна.
Иргэдэд нэн шаардлагатай хууль зүйн анхан шатны зөвлөгөө, мэдээллийг шуурхай өгөх, энэ хэрээр иргэдийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэхэд зохих хувь нэмэр болох үүднээс хууль зүйн зөвлөгөө, мэдээллийг утсаар шуурхай өгөх ажлыг есдүгээр сараас эхлүүлээд байгаа аж.
Өөрөөр хэлбэл иргэд өөрт тулгарсан тодорхой асуудлаар хууль зүйн зөвлөгөө, мэдээллийг ажлын өдрүүдэд 1800-1202 дугаарын утсаар авах боломжтой болж байна.
Б.Лхам