Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн 40 гаруй албан хаагчид нийгмийн хариуцлагын хүрээнд Цус сэлбэлтийн судлалын үндэсний төвд өнөөдөр цусаа бэлэглэлээ.
Төрөөс донорын цус, цусан бүтээгдэхүүний хангамжийг сайжруулах, аюулгүй байдлыг хангах талаар баримтлах бодлогын хүрээнд донорын үйлсийг сурталчлах олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор сар бүрийн 3-ны өдрийг “Цусаа бэлэглэх өдөр” болгох шийдвэрийг үндэслэн Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн нийт ажилчдын хурлаар жил бүрийн аравдугаар сарын хоёр дахь долоо хоногийн баасан гарагт цус бэлэглэж байх шийдвэр гаргажээ.
Б.Лхам