Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас Монгол Улсын Их Сургуультай хамтран зохион байгуулж буй “Ази дахь зөвлөлдөх ардчиллын туршлага” олон улсын эрдэм шинжилгээний хурал хоёр дахь өдрөө үргэлжилж байна.
Засаглалын үйл явц дахь зөвлөлдөх ардчиллын боломж болон сорилт, Азийн улс орнууд дахь туршлагаас суралцах зорилготой бөгөөд эрдэм шинжилгээний байгууллага, их, дээд сургууль, төрийн болон төрийн бус байгууллагын 120 гаруй эрдэмтэн, судлаач, удирдах албан хаагч, АНУ, Эстони, Япон, Бүгд Найрамдах Солонгос, Хятад, Австрали зэрэг улсын зочин илтгэгчид оролцож байна.
Хурлаар нийт 15 илтгэл хэлэлцүүлэх ба зөвлөлдөх санал асуулгыг Азийн орнуудад хэрэглэж буй талаар туршлага, ололт, сургамжаас танилцуулах аж.
Манай улс зөвлөлдөх санал асуулгын аргыг гурван удаа ашиглан иргэдийн санаа бодлыг шийдвэр гаргахад тусгасан байдаг.
Б.Лхам