Чингэлтэй дүүргийн Хүүхдийн төлөө зөвлөл хуралдлаа. Хуралдаанаар хороодын хамтарсан багийн үйл ажиллагаа, цэцэрлэг, сургууль, өдөр өнжүүлэх, хүүхэд харах үйлчилгээний хүүхдийн хоол хүнсний бүтээгдэхүүний чанар, эрүүл ахуйн аюулгүй байдалд тавих хяналт, цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн гал тогоо, цайны газрын ашиглалт хамгаалалтын асуудлыг онцолсон байна.
Түүнчлэн хоол үйлдвэрлэлийн аюулгүй байдалд анхаарах асуудлууд, дүүргийн хүүхдийн төлөө зөвлөлийн 2018 оны анхдугаар хурлаас гарсан зөвлөмжийн хэрэгжилт, нийслэлийн хүүхдийн төлөө зөвлөлийн тавдугаар хуралдаанаас өгсөн үүрэг даалгаврын зөвлөмж, цаашид хамтран хэрэгжүүлэх ажлын талаар хэлэлцжээ.
Б.Лхам