Зам барилга ажлын хүрээнд Богд уулын арын авто замыг Яармагийн замтай холбох D-рамп гүүрийн шон суурь, баганан тулгуур, ригель цутгах ажил дуусаж, дам нуруу угсрах ажил хийгдэж дуусчээ. Дугуй цохигч, хучилтын хавтан цутгах ажил хийгдэж байна.
Жаазан гүүр, U сувгийн барилга угсралтын ажил дуусаж, дугуй цохигчийн бетон цутгалтын ажил үргэлжлэн хийгдэж байгаа юм байна.
Богд уулын арын зам, Наадамчдын гудамж, Чингисийн өргөн чөлөө, Ажилчдын гудамжны /ML, AR, AL ба D чиглэл/ замын далан, буталсан чулуун суурь, асфальт бетон хучилтын ажил хийгдэж байгаа аж.
Хуучин гүүрийн засварын ажлын хүрээнд хучилтын хавтан, засварын бетон цутгах ажил хийгдэж дууссан, явган замын бетон бүтээцийг угсрах ажил хийгдэж эхэлжээ.
Мөн түр гүүрэнд байрлуулсан холбооны шугам сүлжээг шилжүүлэн зөөвөрлөх ажил хийгдэж байна.