Жил бүр уламжлал болон явагддаг нийслэл, дүүргүүдийн спортын тэмцээнийг өнгөрсөн жилийн аварга Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газраас өнгөрсөн амралтын өдрүүдэд буюу энэ сарын 6, 7-ны өдрүүдэд зохион байгуулжээ.
“Спорт наадам-2018”-д нийслэл болон есөн дүүргийн 10 багийн 240 гаруй тамирчид шатар, дартс, ширээний теннис, волейбол, сагсан бөмбөгөөр өрсөлдөж шилдгүүдээ тодруулсан байна.
Байгууллагын нэгдсэн дүнгээр нэгдүгээр байрт Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, хоёрдугаар байранд Багануур дүүргийн Засаг даргын Тамгын газар, гуравдугаар байранд Налайх дүүргийн Засаг даргын Тамгын газрын хамт олон орлоо.
А.Туяабаатар ахлагчтай Налайх дүүргийн ЗДТГ-ын хамт олон уг тэмцээнд хоёр алт, нэг хүрэл медаль хүртэж дөрвөн төрөлд дөрөв дүгээр байр эзэлжээ.