МХЕГ-ын Хүнсний аюулгүй байдлын Үндэсний лавлагаа лаборатори энэ сарын 03-05-ны өдрүүдэд хяналтын итгэмжлэгдсэн лабораторийн нэгдсэн сүлжээний лабораторийн эрхлэгч нарт сургалт, зөвлөгөөн зохион байгууллаа.
Сургалт, зөвлөгөөнөөр “Сорилтын болон шалгалт тохируулгын лабораторийн чадавхад тавих ерөнхий шаардлага MNS ISO/IEC 17025-2018” стандартын шилжилтийн бодлого, “Биоаюулгүй байдал, биохамгаалал” зэрэг сэдвээр онол, дадлага, лабораторийнбиоаюулгүйбайдал, ариутгал, халдваргүйтгэл, халдвар хамгааллын хэрэгслүүд, био аюулгүйн анхан шатны дадал, хээрийн нөхцөлдэхбиоаюулгүйажиллагааны арга техникийг бодитоор үзүүлэх зэрэг дадлагажуулах сургалтууд хийгджээ.
Мөн сургалт, зөвлөгөөнд оролцогчидболон бусадэрдэм шинжилгээний хүрээлэн,их дээд сургуулийн эрдэм шинжилгээний ажилтан, багш, оюутнуудыг хамруулан Эрдэм шинжилгээний бага хурлыг зургаа дахь жилдээ зохион байгуулж, судалгаа шинжилгээний бүтээлүүдийг илтгэн хэлэлцэж, мэдээлэл солилцсон байна.