Цагдаагийн Ерөнхий газрын Хэрэг бүртгэх албанаас 2018 оны аравдугаар сард хийхээр төлөвлөсөн ажлын хүрээнд Нийслэлийн дүүргүүдийн хэмжээнд анх удаа Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн Хэрэг бүртгэх тасаг “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх арга зам” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгууллаа.
Уг хэлэлцүүлгээр Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн нөхцөл байдал, түүний криминологи судалгаа, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд хамтарсан багийн үүрэг, оролцоо, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг хэргийн шийдвэрлэлт, цаашид анхаарах асуудал, гэр бүлийн хүчирхийлэл түүнээс урьдчилсан сэргийлэх, архи согтууруулах ундааны үйлчилгээнд тавигдах стандарт, шаардлага, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэгтэй тэмцэхэд шүүх эмнэлгийн оролцоо, нэг цэгийн үйлчилгээнд 2010-2017 онд бүртгэгдсэн хүчирхийлэл өртөгдсөн хүмүүсийн эрүүл мэндийн байдалд хийсэн дүн шинжилгээ гэсэн сэдвээр илтгэлүүдийг хэлэлцэж, санал солилцсон бөгөөд хэлэлцүүлгээс гарсан саналуудыг нэгтгэн зөвлөмж гарган мөрдөж ажиллахаар болжээ.
Б.Лхам