"3Х3 Монголын Сагсан бөмбөгийн холбоо"-ны Ерөнхийлөгч Л.Мягмаржав "World Basketball Summit" дэлхийн сагсан бөмбөгийн дээд хэмжээний чуулга уулзалтанд панелистын байр суурьнаас оролцон "Future” буюу Сагсан бөмбөгийн ирээдүйн чиг хандлага, хөгжлийн талаар илтгэл тавьж, санал бодлоо хуваалцлаа.
Түүнчлэн тус хурлын үеэр Олон Улсын Сагсан бөмбөгийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга ноён Патрик Баурман болон Хойд Америкийн үндэсний сагсан бөмбөгийн холбоо (NBA)-ын комиссар ноён Адам Силвер нар Монгол Улсын 3х3 сагсан бөмбөгийн богино хугацааны өндөр амжилт болон хөгжлийн нууц юу байсан талаар тус тусын илтгэлийнхээ үеэр онцолсон байна.
Б.Лхам