Дүүргийн ИТХ, ЗДТГ болон иргэдэд үйлчилгээ үзүүлдэг 12 байгууллагаас хамтран долоон хороодод хүрч ажиллан, нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгуулж байна. Өнөөдөр дүүргийн гуравдугаар хороонд очиж иргэдийн санал хүсэлтийг хүлээн авч ажиллалаа. Дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар, Засаг даргын орлогч С.Тунгалаг, ТЗУХ-ийн дарга М.Баттулга, ТНҮХ-ийн дарга П.Нарантуяа, гуравдугаар хорооны Засаг дарга Б.Гантуул нар энэ үеэр иргэдтэй уулзалт хийж, тулгамдаж байгаа асуудал, бэрхшээлийг сонссон бол дүүргийн Эрүүл мэндийн нэгдэл болон ӨЭМТ-өөс хамтран иргэдийн даралт үзэж, эрүүл мэндийн зөвлөгөө мэдээлэл өгч ажиллалаа. Аравдугаар сарын 08-ны өдөр 10-16 цагийн хооронд дүүргийн 4 дугаар хороонд ажиллана. Иймд дөрөвдүгээр хорооны иргэд та бүхнийг хорооны байранд хүрэлцэн ирж, санал хүсэлтээ илэрхийлэн, төрийн үйлчилгээг нэг дороос авахыг урьж байна.
Сэтгэгдэл (1)