ОХУ-ын Халмаг улс дахь Монгол Улсын Консулын Төлөөлөгчийн газрын консул ноён Өлзийбатын Гончигжав Монголын зохиолчдын эвлэлд айлчиллаа.
Улмаар Монгол-Халимаг хоёр улсын уламжлалт өв соёл, утга, уран зохиолын харилцаа холбоог сэргээн ойртуулах, хоёр орны зохиолчдын зохиол бүтээлийг харилцан хөрвүүлж орчуулах ,цаашид хэрхэн өргөжүүлэн хөгжүүлэх тухай санал бодол солилцов.
Мөн МЗЭ-ийн түүхт 90 жилийн ойг тохиолдуулан Халимаг улсаас нэр бүхий зохиолч, яруу найрагч, орчуулагч, Монгол судлаачдыг урьж оролцуулах талаар товлон тохиролцлоо.
Л.Сайнаа