Монгол улсын Ерөнхийлөгчийн “Авлигаас татгалзах, авилгын гэрч, мэдээлэгчийг хамгаалах жил болгон зарлах тухай" 2018 оны 38 дугаар зарлигийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд “Авлигын гэмт хэргийг илрүүлэх, мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч, хохирогчийг хамгаалах нь” сэдвээр Улсын Ерөнхий Прокурорын газар, Нийслэлийн прокурорын газар болон Авилгатай тэмцэх газрын удирдлагын төвшний хамтарсан уулзалт зөвлөгөөнийг зохион байгууллаа.
Зөвлөгөөнөөр авлигын гэмт хэргийг илрүүлэх, мөрдөн шалгах, шийдвэрлэх ажиллагааны өнөөгийн нөхцөл байдал, учирч буй хүндрэл бэрхшээлтэй асуудал, тэр дундаа авилгын гэмт хэргийн гэрч, хохирогчийг хамгаалахад тулгамдаж буй асуудлын талаар удирдлагын түвшинд уулзалт хийж, санал солилцов.
Б.Лхам