Азийн бүсийн орнуудын Засгийн газар хоорондын “Байгаль орчинд ээлтэй тогтвортой тээвэр” 11 дүгээр чуулга уулзалт амжилттай үргэлжилж байна. Энэхүү чуулга уулзалт өнөөдөр өндөрлөх юм. Чуулганд оролцогчид “Бангкок-2020” тунхаглалын хэрэгжилтийн явцыг хэлэлцэж, эхэллээ. Бангкок 2020 тунхаглалыг Ази дахь бүсийн “Байгаль орчинд ээлтэй тогтвортой тээвэр”-ийн 5 дугаар форумаар баталсан бөгөөд тунхаглалын хүчинтэй хугацаа 2 жил үргэлжилнэ.
"Бангкок 2020" тунхаглал нь байгаль орчинд ээлтэй тогтвортой тээврийн нийт 20 зорилт болон хяналтын үзүүлэлттэй ба Ази дахь анхны байгаль орчинд ээлтэй тээврийн хэрэглээг нэмэгдүүлэх зорилго бүхий бүсийн тунхаглал юм.
Л.Сайнаа