Аргентин улсын нийслэл Буэнос-Айрес хотноо энэ сарын 06-18-ны өдрүүдэд Залуучуудын олимпын III наадам зохиогдох юм.
Уг наадамд дэлхийн 206 улсын 4,600 гаруй тамирчид оролцох аж. Тэд спортын 32 төрлөөр 241 багц медалийн төлөө хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөнө. Энэ удаагийн наадамд Монгол улсын баг спортын зургаан төрөлд 11 тамирчин, есөн дасгалжуулагч албаны хүмүүсийн бүрэлдэхүүнтэй оролцохоор Аргентин улсад очсон байна.