Авлигатай тэмцэх газраас өчигдөр Сүхбаатар дүүргийн нэгдүгээр сургуулийн захирлыг баривчилжээ.
Түүнийг бусдаас авилга авч байхад нь үйлдэл дээр нь баривчилсан аж. Нэгдүгээр ангид хүүхэд элсүүлэх, дунд ангиас хүүхэд шилжүүлэн авахдаа авилга авдаг байсан гэсэн мэдээллийн мөрөөр уг баривчилгааг хийсэн бололтой. Энэ үйлдэл нь удаа дараа гарч байсан аж.
Одоогоор прокурорын зөвшөөрөлгүй тул АТГ-аас албан ёсны мэдээлэл өгөх боломжгүй гэдгийг хэлж байна.
С.Нацаг