Хуралдаанаар байнгын ажиллагаатай зөвлөлийн гишүүд 2018 онд хийсэн ажлын тайланг танилцуулж, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцэж, үүрэг даалгавар өгч ажиллалаа.
Хуралд нийслэлийн Засаг даргын дэд бүтэц, гэр хорооллын хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүү, Нийслэлийн болон Баянгол дүүргийн Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх байнгын ажиллагаатай салбар зөвлөлийн гишүүд, дүүргийн Засаг дарга нар, нийслэлийн Онцгой байдлын газрын удирдлага зэрэг 36 хүн оролцлоо.
Хурлаар дүүргийн Газар хөдлөлтөөс урьдчилан сэргийлэх байнгын ажиллагаатай салбар зөвлөлийн 2018 оны тайлан, ашиглалтын шаардлага хангахгүй болсон нийтийн зориулалттай орон сууц, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн барилгыг шинэчлэн барилгажуулах, болзошгүй газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх, аврах, хор уршгийн арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох арга хэмжээний төлөвлөгөөг шинэчлэн боловсруулах ажлын хэсгийг томилох, хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөний төсөл танилцуулах зэрэг асуудлыг хэлэлцэн цаашид авч хэрэгжүүлэх ажлын талаар үүрэг даалгавар өгч ажиллаа.
Л.Сайнаа