Пуэрлифтингийн мастеруудын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Монголд анх удаа зохион байгуулагдаж байна. Монголын пауэрлифтингийн нэгдсэн холбооноос зохион байгуулах мастеруудын 36 дахь удаагийн тэмцээн нь 10 дугаар сарын 1-6-ны өдрүүдэд Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо Holiday Inn зочид буудалд болж байна. Дээрх олон улсын тэмцээнд зориулан дүүргийн жижиг, дунд өрхийн үйлдвэрлэл эрхлэгчдийн бараа бүтээгдэхүүнээр үзэсгэлэн худалдаа гарган баг тамирчдад худалдаалж байна.
Л.Сайнаа