МАХН-ын дэд дарга Д.Тэрбишдагва болон сайд Ц.Нямдорж нарын хооронд сүүлийн үед урваач, шарваачийн тухай ширүүн маргаан өрнөөд байгаа билээ. Д.Тэрбишдагва гишүүнийг шадар сайдын суудлын төлөө МАХН-ын дарга Н.Энхбаярыг орхисон гэж Ц.Нямдорж гишүүн хэлснээрээ “улс төрийн зөнөглөл” туссан гэх нэр авсан. Тэрбээр “ичих ч үгүй Д.Тэрбишдагва шадар сайд болох гээд гүйж яваа байхгүй юу. Эзнээсээ урваж байгаа байхгүй юу. Би амьдралдаа нэг ч удаа албан тушаалын төлөө урваж байгаагүй” гэх зэргээр давшилсан. Тэгвэл Д.Тэрбишдагва гишүүн дахин Ц.Нямдоржийн аманд багтах болоод байна. Учир нь тэрбээр АН-тай хамтарч Засгийн газарт орох гэрээ байгуулсныхаа дараа дүүгээ нийслэлийн засаг дарга Э.Бат-Үүлийн зөвлөх болгоод амжжээ.
Э.Бат-Үүлийн Үйлдвэрлэл экологийн асуудал хариуцсан орлогчоор саяхан томилогдсон Д.Пүрэвдаваа нь Д.Тэрбишдагва гишүүний төрсөн дүү юм. Түүнийг “хувийн салбарт амжилттай ажилладаг. Эдийн засаг бизнесийн чиглэлээр ажиллаж байсан туршлагатай, залуу боловсон хүчин” гэж тодорхойлжээ. Д.Пүрэвдаваа нь 1978 онд төрсөн, 34 настай, эдийн засагч мэргэжилтэй. 2002 онд “Монгол бизнес” дээд сургуулийг эдийн засагчаар, 2007 онд Удирдлагын академийн Нийгмийн удирдлагын сургуулийг төгсчээ. 2000-2003 онд “Интернет хаус” компанид менежер, 2003-2007 онд “Юу-БиНет” компанийн гүйцэтгэх захирал, 2007- 2008 онд “Петровис” компанийн менежерээр ажиллаж байсан аж. Харин одоо бол нийслэлийн засаг даргын орлогч.
Ийнхүү Д.Тэрбишдагва хамтарсан Засгийн газарт намын нөхдийн хамт орсныхоо үр дүнг эхнээс нь үзэж эхэлээ. Түүний нэр шадар сайдын суудалд бичигдэж байгаа, бизнесмэн дүү нь нийслэлийн засаг даргын орлогч болчихлоо. Энэ мэтээр МАХН-ынхан энэ дөрвөн жилд багагүй "ажил" амжуулах бололтой.
Д.Тэрбишдагвыг авлигын хэргээр намын дарга Н.Энхбаяр нь дөрвөн жилийн ял авчихаад байхад энэ талаар дуугүй байгааг зарим нь шүүмжилж байна. Н.Энхбаярт ял оноосон нь улс төрийн хэлмэгдүүлэлт гэсэн хэрнээ шинэ Засгийн газарт орохоор болсонд ийнхүү "урвагч" гэсэн нэр өгөөд байгаа. Гэхдээ цаг хугацаа бүгдийг харуулна гэдэг шиг МАХН-ын гишүүд даргаасаа урвасан эсэх нь Н.Энхбаярын давж заалдах, хяналтын шатны шүүхийн дараа харагдах юм. Хэрэв Н.Энхбаярын ялыг хэвээр үлдээвэл Д.Тэрбишдагва нар АН-аас авсанаа эргүүлж өгөх нь бас л эргэлзээтэй гэх нь байна.

Ах, дүү хоёр.

24tsag.mn