ЭШЛЭЛ 1
Лам хуврагийг би шүтэхгүй ээ Лампард, Роналдогоо шүтнэ...
ЭШЛЭЛ 2
За Роналдо бөмбөгийг авлаа, хуурлаа, утас дуугарлаа. Эхнэр байна авахгүй ээ, Роналдо гоол…
ЭШЛЭЛ 3
Реал Мадрид тоглолтынхоо өмнө Сантиаго Бэрнабэу цэнгэлдэхдээ Шакирагийн дууг тавьдаг байсан юм байна. Тэгсэн нөгөө Шакира нь Пикэтэй орооцолдоод Барсалонагийн бэр болсон чинь Реал Мадридынхан уурлаад дууг нь тавихаа больсон юм байна. Тэгээд оронд нь Жавхлан мавхлангийн дуу тавьж байгаа юм биш үү?
ЭШЛЭЛ 4
Болдог бол Роналдогийнхаа үсийг нь хусаад хуучны Роналдо болгоод тавьчихмаар байх юм даа...
ЭШЛЭЛ 5
Энэ Шевад чинь намайг зөндөө гомдоосон. Шевад ерөөсөө дургүй. Гэхдээ танихгүй бурхнаас таньдаг чөтгөр дээр гэж өөр юмнуудтай тоглохоор Шеваг дэмжихгүй байхын аргагүй ээ…
ЭШЛЭЛ 6
Энэ САФ ингээл тоглолтын турш утсаар туслахтайгаа ярьчих юм. Яасан ч дуусдаггүй нэгж юм. Гэхдээ эднүүд баахан л нэгжтэй байдаг байлгүй дээ. Ямар мань мэт байгаа биш....
ЭШЛЭЛ 7
Энэ Балотоли хэнээс ч айхгүй ээ.. ЖМ нэг дарах гээд чадаагүй. Арга байж уу багад нь мэс засал хийгээд айх ичих булчирхайг нь аваад хаяцан.
ЭШЛЭЛ 8
Месси гэсэн таван үсэгтэй бурхан нэрээр нь дэлхийд гоёдог оо...
ЭШЛЭЛ 9
Энэ Дрогбаг харахаар хүн биш хулан тахийн азарга л санаанд ороод байдаг юм…
ЭШЛЭЛ 10
Бөмбөг штангнаас пирээтгний 1000 хуваасны нэгтэй тэнцэх зайтай зөрлөө…
ЭШЛЭЛ 11
Энэ тоглолт хэзээ ч битгий дуусаасай, ингээд л мөнхөд тоглоод байж байх юмсан, Манчестер хожоосой, Челси ч бас хожоосой. Үүр цайтал пеналт цохиосой...
ЭШЛЭЛ 12
Хүн болж төрсний, амьд яваагийн утга учир чинь хөлбөмбөг үзэх юм шүү дээ…
ЭШЛЭЛ 13
Тээр хараад байгаарай. Хөлөн дээрээ ерөөсөө зогсож чаддаггүй уяа нь орсон морь шиг л байдаг даа манай Анри…
ЭШЛЭЛ 14
За Алонсо шааалаааа… аан уучлаарай эрхэм хүндэт үзэгчдээ…
ЭШЛЭЛ 15
За энэ Жэррард чинь хаашаа билээ очиж тоглох гэж байгаад хайнга царайлаад гэртээ паспортоо мартаад Английн онгоцыг 30 минут саатуулж байсан том толгойтой нөхөр дөө...
ЭШЛЭЛ 16
Сүрэг адуун дундаас сүргийн манлай нь би л гэсэн шиг сугараад л гараад ирж байгаа юм даа. Тэр Торресийг хараачээ...
ЭШЛЭЛ 17
Рональдо бид хоёр чинь Зүүнбаянд алба хаасан хуучны найзууд…
ЭШЛЭЛ 18
Тайлбарыг хийсэн 105 дугаар дунд сургуулийн Орос хэлний багш Балжинням…
ЭШЛЭЛ 19
Пүүзнээс нь газрын үнэр, пудболкноос нь тэнгэрийн үнэр үнэртсэн агуу хөлбөмбөгчин гэж энэ дээ...
ЭШЛЭЛ 20
Энэ жил Манише тун азгүй байгаа. Найз бүсгүй нь салаад багын найзтай нь суучихсан. Ээж нь тэмцээний өмнөхөн гараа хугалчихсан. Ер нь л азгүй байгаа. За тэр хар даа. Ус уух гээд усны сав авсан чинь ус нь дуусчихсан байна...
ЭШЛЭЛ 21
Хөлбөмбөгийн бурхан тэнгэрийг Бурханч лам Пүрэвбатаар бүтээлгэнэ ээ...
ЭШЛЭЛ 22
Эрээн асрын өмнө зодоглож, Эртэй бяртай бөхчүүдтэй хүч үзэж яваагүй ч, Үе тэнгийн найз нартайгаа шороон талбайд, Өвдөг тохой шалбалж явсан бид хөлбөмбөгийн фанатуудаа. Тиймээ үзэгчид ээ, фанат бидний хүсэн хүлээсэн...
ЭШЛЭЛ 23
Үүнийг л гайхамшиг гэхгүй юм бол өөр юуг гайхамшиг гэх вээ...
ЭШЛЭЛ 24
Сэлэнгийн хөвөөнд эмээтэйгээ өссөн, Сэлэхийг нь биш орилохыг нь сурсан, Балжинням тайлбарлалаа үзэгчид ээ...
Сэтгэгдэл (7)