Ираны ерөнхийлөгч өөрийн орлогч нарынхаа нэгийг Антарктидад зугаа цэнгэл хөөн үнэтэй аялал хийснийх нь төлөө ажлаас нь халлаа.
Ираны Ерөнхийлөгч Масуд Пезешкян бямба гарагт зарлиг гаргаж, Шахрам Дабириг парламентын асуудал эрхэлсэн дэд ерөнхийлөгчийн албан тушаалаас нь огцруулахыг тушааж, түүний уг аялалыг хэт үрэлгэн гэж тодорхойлсон байна.
"Манай ард түмэнд эдийн засгийн хүнд үеийг даван туулж байгаа энэ үед засгийн газрын албан тушаалтнуудын тансаг аялал хийх нь зохисгүй. Тэд хувийн зардлаараа аялсан байсан ч үлдээх боломжгүй" гэж Пезешкян ярьжээ.
Дабири буруугаа няцаасан ч ерөнхийлөгчийнхөө шийдвэрийг хүлээн зөвшөөрч байгаагаа мэдэгдэв.
Пезешкян мөн "Дабиригийн энэ буруу үйлдэл нь бүх албан тушаалтнуудад хамаатай бөгөөд ялангуяа эдийн засгийн хүндрэлтэй үед дагаж түүнийг алдааг давтахгүй байхыг ёстой. Түүний энэ үйлдэл энгийн амьдрах зарчимтай зөрчилдөж байна" гэжээ.
Л.Баяр