2025 оны дөрөвдүгээр сарын 02-ноос 06-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв
Дөрөвдүгээр сарын 2-нд Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 3-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 4-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар нойтон цас, цас орж, явган шуурга шуурна.
Салхи 2-нд Алтайн уулархаг нутгаар, 3-нд нутгийн зарим газраар, 4-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, явган шуурга шуурна.
Увс нуурын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 17-22 хэм хүйтэн, өдөртөө 3 хэмийн хүйтнээс 2 хэм дулаан, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр голын хөндийгөөр шөнөдөө 10-15 хэм хүйтэн, өдөртөө 2-7 хэм дулаан, Орхон-Сэлэнгийн сав газар, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 1 хэмийн дулаанаас 4 хэмийн хүйтэн, өдөртөө 15-20 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 4-9 хэм хүйтэн, өдөртөө 8-13 хэм дулаан байна. Дөрөвдүгээр сарын 3-нд ихэнх нутгаар сэрүүснэ.
Сэтгэгдэл (1)