БАРИМТ 1
Инээдмийн баярын өдрийн маш олон түүх байдаг. XVI зууны хоёрдугаар хагас хүртэл дөрөвдүгээр сарын нэгний өдөр шинэ жилийг угтдаг байжээ. Францын хаан шинэ оныг нэгдүгээр сарын 1-нд тэмдэглэх зарлиг гаргасан байна. Гэвч зарим нь энэ шийдвэрийг хүлээн авахаас татгалзаж дөрөвдүгээр сарын 1-нд шинэ оноо угтаж, уламжлалт ёсоор бие биедээ “дөрөвдүгээр сарын загас” залгиулсаар байсан учир тэднийг шоглон "Тэнэгүүдийн өдөр" хэмээн нэрлэжээ.
БАРИМТ 2
Францчууд энэ өдрийг дөрөвдүгээр сарын загас ч гэдэг. Ер нь Европын ихэнх орнуудад тэнэгүүдийн өдөр гэдэг.
БАРИМТ 3
Харин Америк болон Их Британид XVIII зуунаас хуурдаг өдөр хэмээн тэмдэглэж ирсэн байна.
БАРИМТ 4
1860 оны энэ өдөр Лондон хотод хэвлэгдэн гардаг нэгэн сонин, хүмүүсийг хэрхэн хуурсан тухай өнөөдрийг хүртэл дурсан ярьдаг. “Жил бүрийн дөрөвдүгээр сарын 1-ний өдрийн 11 цагт Тауэрт болдог цагаан арсланг угаах ёслолд ноёд, хатагтай нарыг оролцохыг урьж байна” гэсэн зар гаргажээ. Түүний дагуу 11 цагт Тауэрт бөөн хүн цугларсан байна.
БАРИМТ 5
Эртний Ромд энэ өдөр Инээдмийн бурхныг залж байсан түүхтэй. Харин Германчууд хамгийн азгүй өдөр гэдэг. Гэсэн хэдий ч бие биеэ хуурдаг.
БАРИМТ 6
1970 онд BBC телекомпани Баруун Виржинид давсалсан өргөст хэмх ургасан тухай мэдээлжээ. Францын “Le Paridien” coнин 1986 онд Засгийн газар Эйфелийн цамхгийг буулгаж Дислейндэд аваачиж дахин барина хэмээн уншигчдаа хуурчээ. Цамхаг байсан газар нь 1992 оны Олимпийн тоглолтыг зохион байгуулах цэнгэлдэх хүрээлэнг барина гэдгийг уншсан хүмүүс Засгийн газартаа гомдол гаргасан байна.
БАРИМТ 7
1994 онд Америкийн “National Public Radio” чихэн дээрээ “Pepsi” гэсэн шивээс хийлгэсэн хүн амьдралынхаа турш тус компанийн бүтээгдэхүүнийг 10 хувийн хөнгөлөлттэй худалдан авах болно хэмээн мэдээлжээ. Тэр өдрийн турш чихэндээ шивээс хийлгэсэн залуус шагналаа авъя хэмээн утасдсан гэдэг.
БАРИМТ 8
1999 онд “Phoenix New Times” сонин ядуучуудад зориулсан шинэ сан байгуулсан тухай бичээд орон гэргүй хүмүүст зориулан байр барих хандивын мөнгө, хувцас, хоол хүнс цуглуулж байгаа гэжээ. Төгсгөлд нь тэднийг зэвсгээр хангахад нь туслахыг хүссэн байна. “Associated Press” агентлаг энэ мэдээг нийтэлж Америк даяар цацжээ. Түүнийг уншсан хүмүүс дансаар мөнгө шилжүүлсэн гэнэ.
БАРИМТ 9
“Irish Times” хэмээх сонин Лениний шарилыг худалдан авах тухай Орос , Францын хариуцлагатай ажилтнууд хэлэлцээ хийж байгааг уншигчдынхаа сонорт хүргэжээ. Лениний цогцсыг Парис хотын Диснейлэндэд тавих гэж байгаа тухай уншсан хүмүүс гомдол мэдүүлсэн байна.
БАРИМТ 10
Тэрээр“Хэрэв чи амьдрал нэг л биш байна, би хийх ёстой зүйлээ хийхгүй байна гэж бодоод байх юм бол хэзээ ч амжилт олохгүй. Хошин шогийн жүжигчин хүн урлагаар дэлхийг өөрчилж чадахгүй ч амьдралыг арай дээр болгож чадна. Би 15 жил хошин шогийн клубт ажилласан. Шөнө нь хүмүүсийг яаж инээлгэхээ бодсоор унтаж чаддаггүй байлаа. Гэхдээ би учрыг нь олсон. Би хүмүүсийг хоёр цаг бүх юмаа марттал нь хөгжилдөн баясгаж чадна. Эхнэртэйгээ муудалцсан үедээ би хэд хэдэн сайн дүр бүтээсэн. Амьдралыг хошиноор хардаг жүжигчин байсан тулдаа би амьдралаа авч үлдэж чадсан” хэмээн өгүүлэх Жим Керригийн ертөнцөөр хамтдаа аяалцгаая.
БАРИМТ 11
Инээдмийн киноны хаан гэгддэг жүжигчин Жим Керри нь 1962 оны нэгдүгээр сарын 17-нд Канадын Онтариад мэндэлжээ.
БАРИМТ 12
Тэрээр 1979 оноос хойш кино урлагт хүч үзэж буй гайхалтай нэгэн. Гайхалтай чадварлаг жүжигчин маань “Алтан бөмбөрцөг наадам”-ын хоёр удаагийн шагналтан юм.
БАРИМТ 13
Түүний аав энгийн л нэг ажил хийж хүүхдүүдээ тэжээдэг хөгжимчин байлаа. Гэвч аав нь ажлаа алдсанаар Жимийн гэр бүл дундаж ангиас ядуусын эгнээн орсон юм. Жим Керригийн гэр бүл аав нь ажилгүй болсон тэр өдрөөс хойш нүүдлийн тэргэнд амьдарч байжээ.Тэр 15 насандаа ахлах сургуулиа орхиж ажил хийж гэр бүлээ тэжээх болсон юм.
БАРИМТ 14
Жим Керри уран бүтээлийн гараагаа Канадын Торонто хотод тайзны бүтээлээр эхэлжээ. Бусдыг өөрийн эрхгүй инээлгэх залуу маань инээдмийн жүжигчин Родни Дэнжерфилдын хараанд өртснөөр Лас Вегаст тоглох болж, улмаар Холливудад хөл тавьжээ.
БАРИМТ 15
Эхлээд тайзны бүтээлд хүч үзэж байсан түүнд телевизийн шоу нэвтрүүлгийн хөтлөгч болох санал ирсэн нь асар том нэр хүндийг авч иржээ.
БАРИМТ 16
Жим тайзны бүтээл, телевизийн уран бүтээлээсээ хөндийрч кинонд тоглох боллоо. Тэрээр 1983 оноос буюу 21 настайдаа анх хямд зардлаар бүтсэн кинонуудад тоглох болж, авьяаслаг дахин давтагдашгүй жүжиглэлтээрээ кино үзэгчдэд инээд хөөр бэлэглэх болжээ.
БАРИМТ 17
Ингээд арван жилийн дараа буюу 1994 он бол Жим Керригийн нэр хүнд дэлхий нийтэд түгсэн жил байлаа. Учир нь тэрээр тухайн онд алдарт Эйс Вентура, Баг кинонд тоглож, өөрийгөө жинхэнэ инээдмийн киноны мастер гэдгээ батлан харуулсан юм. Мөн түүнийн шинэ жилийн тухай “Гринч зул сарыг хэрхэн хулгайлав” гэдэг киног жил бүр орон орны телевизээр хэдэн мянган удаа гардаг гэсэн судалгаа гарчээ.
БАРИМТ 18
Тэрээр “Баг”, “Худалч, худалч”, “Гринч зул сарыг хулгайлсан нь”, “Сэвгүй тунгалаг сэтгэлийн минь үүрдийн гэрэл гэгээ” кинонуудаар Алтан бөмбөрцөг наадамд нэр дэвшиж байв.
БАРИМТ 19
“Трумэн”, “Сарны хүн” кинонуудаар хоёр ч алтан бөмбөрцгийн эзэн болжээ. Мөн People choice awards-аас дөрвөн удаа, Teen choice awards-аас гурван удаа, Kids Choice awards-аас нэг удаа олны дуртай инээдмийн жүжигчнээр шалгарч байжээ.
БАРИМТ 20
Тэрээр 2004 онд АНУ-ын иргэншил авсан бөгөөд ингэснээр Канад болон АНУ гэсэн хоёр иргэншилтэй болсон байна.
БАРИМТ 21
Жим Керри хоёр удаа гэрлэж байсан бөгөөд анхны эхнэртэйгээ 1987 онд гэрлэж, найман жил ханилсан бөгөөд 1995 онд хоёр тийш болсон юм. Харин 1996 онд хоёр дахь гэргий, Канад гаралтай жүжигчин Лорен Холлитой гэрлэж, тэдний гэрлэлт жил хүрэхгүй хугацаанд л үргэлжилсэн юм.
БАРИМТ 22
Жим Керри инээдмийн дүрүүдээс гадна энгийн дүрийг ч чадварлаг бүтээдэг. Үүнийгээ тэр “Сэвгүй тунгалаг сэтгэлийн минь үүрдийн гэрэл гэгээ”, “Дугаар 23” зэрэг кинонуудад тоглосноороо харуулсан байдаг.
БАРИМТ 23
2011 онд Холливудын од, инээдмийн киноны нэрт жүжигчин Жим Керри өөрийн дүр төрхөө шинэ имижээр баяжуулж фэнүүддээ танигдахааргүй шахам хувирчээ. Тэр нь рок дүр төрх болсон юм.
БАРИМТ 24
Маск кино нь нэрт жүжигчин Жим Керригийн 1994 онд тоглосон дэлгэцийн гурван бүтээлийн нэг бөгөөд “Ace Ventura: Pet Detective”, “Dumb & Dumber”, “The Mask” гэсэн кинонуудаас хамгийн алдартай нь юм. The Mask” кино нь түүний тоглосон хамгийн алдартай кино билээ. Тиймээс уг киног $23 сая ам.долларын хөрөнгөөр бүтээж “Box Office”-ийн зах зээлд $351.583.407 ам.долларын ашиг олжээ. Гол дүрийг бүтээсэн жүжигчин Жим Керри кинонд тоглосныхоо төлөө тухайн үед $450.000 ам.долларын цалин авч байжээ.