Хоккейчин Алекс Овечкин карьерынхаа 895 дахь гоолыг оруулж, NHL-ийн түүхэнд хамгийн олон гоол оруулсан Уэйн Гретцкийн рекордыг эвдлээ. “Вашингтон Капиталс” багийн ахлагч тэрбээр ням гарагт Нью-Йорк Айлендерс багийн эсрэг ялалт байгуулан 12:34-ийн харьцаатай хожиж түүхэнд бичигдлээ.
894 оноогоо авсных дараа шигээ багийнхан нь 39 настай Овечкиныг 31 жилийн турш хадгалагдаж байсан уг амжилтыг эвдэхэд туслана гэж мэдэгдсэн. Тэд ч хэлсэн амандаа хүрч ахлагчдаа боломжийг үргэлж нээж өгч байлаа.
Гретцкигийн нийт 894 гоолын амжилтыг эвдэх нь боломжгүй мэт санагдаж байсан гэж тэр амжилтыг эвдсэнийхээ дараа ярьжээ.
Овечкин 11, 12 дугаар сард хөлөө хугалсны улмаас 16 тоглолт өнжсөн ч энэ амжилтыг давж чадсан нь түүний тэсвэр хатуужил, 20 жилийн турш шаавиа торонд тууштай хийж чаддаг байсныг илтгэнэ.
Тэрбээр энэ улиралд 40 гоолын амжилтыг 14 дэх удаагаа давсан нь Гретцкигээс хоёр гоол илүү, мөн лигийн түүхэн дэх хамгийн олон гоол оруулсан амжилт болоод байна.
Л.Баяр