Хойд Солонгос сүүлийн зургаан жилийн хугацаанд анх удаагаа Пёньяны олон улсын марафон гүйлтийн тэмцээнийг зохион байгуулжээ. Уг тэмцээнд 200 орчим гадаадын гүйгч оролцсон байна.
Уг тэмцээнийг 1981 онд эхлүүлсэн марафоныг үүсгэн байгуулагч, тус улсын удирдагч асан Ким Ир Сений мэндэлсэн өдрийг тохиолдуулан жил бүрийн дөрөвдүгээр сард зохион байгуулдаг байв.
Ням гарагт болсон уг марафоноос өмнө өмнө хамгийн сүүлд 2019 онд зохион байгуулсан бөгөөд ковидын дэглэмийн жилүүдээс эхлэн өнжөөд байв. 2019 онд уг гүйлтэд 950 гадаадын иргэн оролцсон. Дараа жил нь "Ковид-19" тахал дэгдсэнээс хойш Хойд Солонгос дотооддоо ямар ч тэмцээн зохиогоогүй билээ.
Өнгөрсөн жилээс зөвхөн Оросын жуулчдыг нийслэлдээ оруулахыг зөвшөөрсөн юм. Уралдааны дүнгийн талаар олон нийтэд нээлттэй мэдээлэл алга.
Ямартай ч уг тэмцээнд оролцох гадаадын гүйгчид Бээжинд төвтэй аялал жуулчлалын агентлаг болох "Koryo Tours" компаниар дамжуулан Умардад ирсэн бөгөөд нь Бээжин хотоос ирэх болон буцах нислэгийг оруулаад зургаан өдрийн марафон гүйлтийн аялалдаа 2406 ам.долларыг зарцуулж байгаа гэнэ.
Л.Баяр