Энэтхэгийн цаг уурын алба энэ долоо хоногт Энэтхэгийн хойд хэсэг, тэр дундаа нийслэл Дели хотод өндөр температуртай байхыг анхаарууллаа.
Энэтхэгийн Цаг уурын алба (IMD) хойд болон төвийн мужууд, тэр дундаа Харьяна, Пенжаб, Ражастан, Гужарат зэрэг мужуудад хамгийн их температур буюу 40 хэмээс өндөр халах төлөвтэй байна гэж мэдэгдэв.
Халууныг олон нийт тэсвэрлэх чадвартай ч нялхас, өндөр настан, архаг өвчтэй хүмүүсийн эрүүл мэндэд хүндрэл учруулж болзошгүй юм. Энэтхэгийн хойд хэсэгт ихэвчлэн 4-6 дугаар сард дулааны долгион ажиглагддаг ч сүүлийн жилүүдэд дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлтийн халалт өндөр бүртгэгдэх болсон гэнэ.
IMD-ийн урьдчилсан мэдээгээр Дели хотод даваа гарагийн үдээс хойш хамгийн өндөр температур 41 хэмд хүрэх төлөвтэй байна.
Хүмүүс халуунд өртөхгүй байх, хөнгөн, амьсгалдаг даавуун хувцас өмсөж, шүхэр ашиглахыг зөвлөж байна.
Л.Баяр
Сэтгэгдэл (1)