"Shark Tank" нэвтрүүлгийн шинэ улирлын хөрөнгө оруулагчаар Хас Банкны ерөнхий захирал Г.Амартүвшин, “MCS” группийн дэд ерөнхийлөгч Д.Энхтүвшин, “Петровис” группийн ТУЗ-ийн дарга Ж.Оюунгэрэл, МАК группийн ерөнхийлөгч Н.Цэлмүүн, “Гацуурт” ХХК-ийн ерөнхий захирал Л.Чинбат гэсэн бүрэлдэхүүнтэйгээр ажиллах юм байна.
Гарааны бизнес эрхлэгчдийн санааг сонсож, нэн хэрэгтэй байгаа санхүүгийн тусламжийг нь өгөх зорилготой АНУ-ын "АВС" сувгийн “Shark Tank” нэвтрүүлэг олон монгол залууст боломж олгосон билээ.
Сэтгэгдэл (1)