Монголын Гар бөмбөгийн холбооны энэ оны төлөвлөгөөний дагуу Ахмадын аварга шалгаруулах гар бөмбөгийн тэмцээн Хэнтий аймгийн Чингис хотод болж байна.
Тус тэмцээнийг Хэнтий аймгийн Засаг даргын тамгын газар, Хэнтий аймгийн Волейболын холбооны салбар зөвлөл, Монголын волейболын холбоо хамтран зохион байгуулж байна. Тэмцээнд 15 эмэгтэй, 17 эрэгтэй багийн 288 тамирчин, 31 дасгалжуулагч оролцож байгаа бөгөөд тэмцээн энэ сарын 19-ний өдрийг хүртэл үргэлжлэх аж.
Б.Лхам