Өнгөрсөн амралтын өдрөөр өсвөр насны хоёр хүүхэд голд осолдож амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ. Тодруулбал, Хан-Уул дүүргийн IV хорооны нутаг дэвсгэрт байрлах “Шинэ өргөө” хотхоны харалдаа, Туул голд осолдсон хоёр хүүхдийн цогцсыг онцгой байдлын алба хаагчид голоос гаргаж, хуулийн байгууллагад шилжүүлэн өгчээ. Талийгаачид 13 настай эрэгтэй А, 12 настай эрэгтэй Ч нар болохыг тогтоосон байна. Үер усны аюулаас үр хүүхдээ хамгаалж байхыг Онцгой байдлын албанаас анхааруулж байна.
Сэтгэгдэл (1)