Баянхонгор аймгийн Заг сумын уугуул, “Хонгор нутаг" дэвжээний бөх "Улсын начин" Д.Цэрэнтогтох тус аймгийн Баянхонгор сумын зургадугаар багын иргэн Ж.Энхцэцэгт гэр бэлгэлжээ.
Мөн түүнээс гадна нярай хүүд нь хүүхдийн хэрэглэл, сургуулийн насны хүүхдүүдийнх нь хичээлийн хэрэгслийг болон тус өрхөд нэг сарын хоол хүнснийх нь хэрэглээг бэлдэж өгсөн байна.
Ж.Энхцэцэг нь 0-13 насны дөрвөн хүүхэдтэйгээ өрх толгойлсон эмэгтэй бөгөөд тэрээр амбаарт амьдарч байжээ.
Р.Хишигжаргал
Сэтгэгдэл (4)