Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газраас нийслэл, дүүргийн Засаг даргын “Хүүхдийг болзошгүй эрсдэлд өртөхөөс урьдчилан сэргийлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” захирамжийн хүрээнд хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө боловсруулан ажиллаж байна.
Холбогдох хэлтсүүдийн 20 мэргэжилтэн дөрвөн ажлын хэсэгт хуваагдан хүүхдийн тоглоомын болон биеийн тамирын талбай, тоглоомын үйлчилгээний газруудын гэрэлтүүлэг, цахилгааны тоноглол, камер, тоглоом, техник хэрэгсэл, автозамын тэмдэг тэмдэглэгээний бүрэн бүтэн байдал, аюулгүй ажиллагаа бүрэн хангагдаж байгаа эсэхэд хяналт, шалгалт хийжээ. Үүнд нийт 236 байршил хамрагдсан байна.
Дээрх байршлуудаас илэрсэн зөрчлийг арилгуулах хугацаатай үүрэг даалгавар өгч шаардлагатай төсөв, хөрөнгийг гаргажээ. Өчигдөрийн байдлаар 35 байршил аюулгүй болсон байна. Мөн он удаан жил байрласан өнгө зүс, хэлбэр дүрс нь сэргээн засварлах боломжгүй, засвар үйлчилгээ авахааргүй болсон хуучин тоглоомыг буулган шинээр сольж тавих саналыг удирдлагад хүргүүлсэн байна.
Үүрэг даалгаврын хүрээнд хэрэгжүүлэх ажлууд үргэлжилж байгаа бөгөөд ажлын хэсгийн дүнгийн хурал энэ сарын 22-ны өдөр болох юм байна.
Р.Хишигжаргал
Сэтгэгдэл (1)