Нийгмийн даатгалын ерөнхий газрын лавлахын үйлчилгээгээ өргөжүүлж “Call center”-ийн үйлчилгээтэй болжээ. Энэ үйлчилгээний нэг онцлог тал нь харааны бэрхшээлтэй иргэн бэрхшээлтэй иргэн ажиллаж байгаа аж.
Түүнийг П.Эрдэнэбат гэдэг. Би 25 настай. Монголын хараагүйчүүдийн үндэсний холбооны дэргэдэх МСҮТ-ийг төгссөн. 2015 онд Орхон аймгийн МУИС-ийн Орхон сургуулийг эдийн засагч мэргэжлээр төгсөөд хоёр жил гаруй хугацаанд хараагүй хүмүүсийн хэрэглэдэг компьютерын ангид суралцсан.
Тэрбээр өмнө нь хараагүй хүмүүст зориулсан ном, сурах бичгийн хэвлэлийн газарт ахлах редактораар ажиллаж байсан. Дараа нь ФМ 98 радиод найруулагчаар ажиллаж байгаад аудио номын DZ формат дээр дөрвөн жил ажилласан.
DZ формат гэдэг нь хараагүй хүмүүс номыг гарчиг гарчгаар нь, бүлэг бүлгээр нь уншихад зориулагдсан формат аж. Тэрбээр уг форматаас авсан мэдээллээ иргэдэд хүргэх юм байна.
Л.Сайнбаяр
Сэтгэгдэл (1)