ИНЕГ-ын харьяа Баян-өлгий аймаг дахь Өлгий нисэх буудлын 60 жилийн ойн арга хэмжээ өнгөрсөн сарын 28-31-ний өдрүүдэд болж өнгөрлөө. Ойг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний хүрээнд ИНЕГ-ын санхүүжилтээр Өлгий нисэх буудлын урд “Хан Алтай Бүргэд” хүрэл хөшөөг урлан босгож тууз хайчлах нээлтийн үйл ажиллагаа болсон байна.
Үүнд Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат нисгэгч Р.Батнасан, Монгол Улсын Гавьяат нисгэгч Д.Даштуан, ИНЕГ-ын НБУГ-ын НБҮҮХ-ийн дарга А.Баасандагва, Өлгий НБ-ын дарга Х.Жанибек болон ахмад нисгэгч Болат оролцож тууз хайчлан нээлтийн үйл ажиллагааг эхлүүлжээ.
Б.Лхам
Сэтгэгдэл (1)