Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар нэгээс аравдугаар хорооны нутаг дэвсгэр дэхь нийтийн эзэмшлийн 18500,15 мкв ногоон байгууламж, зүлэгт талбай, 2483 ш мод, бут сөөгний усалгаа, цэвэрлэгээ үйлчилгээ, арчлалт хамгаалалтыг хариуцан ажилладаг.
Ингэхдээ 3 аж ахуйн нэгжтэй ажил гүйцэтгэх гэрээ байгуулан гүйцэтгэл, үйлчилгээнд нь тогтмол хяналт хийж байгаа аж. Ногоон байгууламжийн арчилгаа, усалгааг тавдугаар сараас наймдугаар сар хүртэл нийтдээ 15 удаа хийжээ. Мөн иргэд, хорооноос ирүүлсэн саналд тулгуурлан 200 мкв талбайг шинээр зүлэгжүүлж, мод тарьсан байна.
Б.Лхам