Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн энэ оны нэгдүгээр сарын 19-ний өдрийн 01 тоот тогтоолоор батлагдсан “Залуучуудын хөдөлмөр эрхлэлт, гарааны бизнесийг дэмжих хөтөлбөр”-ийг зохион байгуулах гэж байна.
Энэ хүрээнд залуучуудад бизнес санаагаа бодитой хэрэгжүүлэн, Монголд төдийгүй Дэлхийн зах зээлд гарах бренд бүтээгдэхүүний үйлдвэрлэгч болох боломжийг нээдэг уг арга хэмжээг Хан-Уул дүүрэгт ирэх сард зохиохоор болжээ.
Дашрамд дуулгахад Хан-Уул дүүргийн оршин суугч, 15-34 насны иргэн байх шаардлагатай байна. Мөн өөрийн бизнес санаатай, санаагаа бодит болгох хүсэл эрмэлзлэлтэй, шинэ зүйлсийг сурч мэдэх хүсэлтэй иргэд хамрагдах юм.
Хэрэв танай багийн /2-3хүн/ бизнес санаа шилдэгээр шалгарвал 10.000.000 төгрөгийн санхүүжилтийг хүүгүй, ямар нэгэн барьцаагүй, 36 сарын хугацаанд эргэн төлөгдөх нөхцөлтэйгээр авах бүрэн боломжтой аж.
Бүртгэл энэ сарын 20-ны өдрөөс цахим хэлбэрээр эхэлнэ.
Б.Лхам