Герман улсын “Хил хязгааргүй шүдний эмч нарын нийгэмлэг” төрийн бус байгууллагын 26 эмч Сэлэнгэ аймагт долдугаар сарын 16-28-ны өдрүүдэд ажиллалаа.
Тус аймгийн Хүдэр, Жавхлант, Алтанбулаг, Шаамар, Сүхбаатар, Мандал, Сайхан сум, Дулаанхаан, Түнхэл, Номгон тосгонд тус тус ажиллаж, 8494 иргэнд шүд, амны хөндийн анхан шатны тусламж, эмчилгээ, зөвлөгөөг хүргэжээ.
Р.Хишигжаргал