Баянгол дүүргийн Засаг Даргын 2018 оны гуравдугаар сарын 21-ны өдрийн А/104 тоот захирамжаар “Мянган цэцгийн мандал” аяныг эхлүүлэн хоёр үе шаттайгаар зохион байгуулсан байна. Уг аяны үр дүнг өчигдөр танилцуулсан байна.
Аянд нийт 23 хороо, аж ахуйн нэгж байгууллага, СӨХ-үүд хамрагджээ. Тус дүүргийн 23 хороог дөрвөн бүст хувааж, хороо бүрт өгсөн 4000 ширхэг үрсэлгээнээс 40-60 хувийн ургалттай байсан бөгөөд 21480 ширхэг цэцгийг тарьж ургуулсан байна. Энэбишийн өргөн чөлөө болон Чингүнжавын гудамжинд болон хороодын нутаг дэвсгэрийн 8000 метркавдрат талбайг цэцэгжүүлэн, 750 гаруй цэцгийн мандал бий болгожээ.
Уг аяныг “Иргэдийн оролцоотой-Амьдрах орчныг сайжруулах” жилийн хүрээнд хотын өнгө үзэмжийг сайжруулж, цэвэр цэмцгэр эрүүл орчин бүрдүүлэх зорилгоор зохион байгуулсан байна.
Р.Хишигжаргал
Сэтгэгдэл (1)