Өнгөрсөн сард орсон хүчтэй аадар борооны улмаас олон газар үерийн гамшигт өртөж, ихээхэн хэмжээний хохирол амсаад байна. Тиймээс Монголын улаан загалмай нийгэмлэгээс Баян-Өлгий, Ховд, Сэлэнгэ, Өвөрхангай, Төв аймгуудын үерийн гамшигт өртөж орон гэргүй болсон болон хохирол амссан айл өрхүүдэд бэлэн мөнгөний тусламж үзүүлж эхэллээ.
Эдгээр таван аймгийн 457 өрх тус бүрт 240 мянган төгрөгийг Хаан банкаар дамжуулан өнөөдрөөс олгож байна. Нийт 109 сая 817 мянган төгрөгийн бэлэн мөнгөний тусламжийг үзүүлнэ.
Үерийн гамшигт өртсөн иргэд тухайн оршин суугаа орон нутаг дахь Хаан банкны салбарт хандаж бэлэн мөнгөний тусламжаа авах боломжтой.
Мөн Баян-Өлгий аймгийн 200 өрх тус бүр 240 мянган төгрөгийн бэлэн мөнгөний тусламжаас гадна тус аймгийн 205 өрх ариун цэврийн иж бүрдэл, 530 өрх гал тогооны хэрэгсэлийн багцын тусламж үзүүлж байна.
Харин Ховд аймгийн 187 өрх, Өвөрхангай аймгийн 21 өрх, Төв аймгийн 37 өрх, Сэлэнгэ аймгийн 30 өрх тус бүр 240 мянган төгрөгийн бэлэн мөнгөний тусламж, дээр нь нэмж цэврийн болон гал тогооны иж бүрдэл, хөнжил, гудас, усны сав хүргүүлж байна.