Манай орныг зорин ирэх жуулчдын тоо ихсэж байгаатай холбогдуулан “Автотээврийн тухай” хууль, түүнд нийцүүлэн гаргасан дүрэм журам, “Нийтийн зорчигч тээврийн үйлчилгээ" мөн "Ангилал ба үйлчилгээнд тавих ерөнхий шаардлага” болон “Таксийн үйлчилгээ.
Ерөнхий шаардлага” улсын стандартуудын мөрдөлтөд хяналт тавьж, зөрчил дутагдлаас урьдчилан сэргийлэх, түүнийг арилгуулах зорилгоор Нийтийн тээврийн газраас дол дугаар сарын 30-ны өдрөөс эхлэн хяналт шалгалт хийж эхлэсэн байна.
Тус газраас баталсан удирдамжийн дагуу Автотээврийн хяналтын улсын байцаагч нар холбогдох Цагдаагийн хэлтэстэй хамтран “ЧИНГИС ХААН” олон улсын нисэх буудал дахь хууль бус такси үйлчилгээнд хяналт тавин ажиллаж байгаа аж.
Р.Хишигжаргал
Сэтгэгдэл (2)