Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын адуун сүрэг сүүлийн 2 жил дараалан “ТҮМЭЭР” тоологджээ. Тиймээс уг сумын ИТХ, Засаг дарга, түүний тамгын газар, Улаанбаатар хот дахь Хөхморьт сумын нутгийн зөвлөл, Морь-Галуут уяачдын галаас хамтран "Түмэн Адууны Баяр"-аа энэ сарын 08-11-ний өдрүүдэд зохион байгуулах аж.
"Түмэн Адууны Баяр" наадмын хөтөлбөр
2018.08.08 өдөр
09.00-23.00 цаг: Зочид, төлөөлөгчдийг хүлээн авч байрлуулах
11.00 цаг: Шагайн харвааны тэмцээн
12.00-18.00 цаг: Уралдах морьд, жороо морьдыг бүртгэж номер, мандат олгох
2018.08.09 өдөр
11.00-14.00 цаг: Их насны морьдын сунгаа уралдаан
14.00-15.00 цаг: Жороо морьдын уралдаан
14.00-16.00 цаг: Адууны хэрэгсэл, тоног төхөөрөмжийн үзэсгэлэн худалдаа
18.00 цаг: Баярын хурал
2018.08.10 өдөр
07.00 цаг: Хурдан азарга уралдааны замд гаргана.
10.00 цаг: Хурдан азарга барина.
10.30 цаг: Баяр наадмын нээлтийн үйл ажиллагаа, Хүчит бөхийн барилдааны 1-н даваа
11.30 цаг: Хурдан даага уралдааны замд гарна.
13.30 цаг: Хурдан даага барина.
14.00 цаг: Хурдан соёолон уралдааны замд гарна.
15.00 цаг: Сайхан хос морьтон шалгаруулна.
16.00 цаг: Хүчит бөхийн барилдааны 2-н даваа
17.00 цаг: Хурдан соёолон барина.
17.30 цаг: Хурдан шүдлэн уралдааны замд гарна.
19.30 цаг: Хурдан шүдлэн барина.
20.00 цаг: Баяр наадмын үйл ажиллагаанд зориулсан урлаг соёлын арга хэмжээ
2018.08.11
07.00 цаг: Хурдан их насны морьдыг уралдааны замд гаргана.
09.00 цаг: Хүчит бөхийн барилдааны 3, 4, 5-н даваа
11.00 цаг: Хурдан их насны морьдыг барина
12.00 цаг: Хурдан хязаалан морьдыг уралдааны замд гаргана.
13.00 цаг: Шигшээ бөхийн барилдаан
15.00 цаг: Хурдан хязаалан морьдыг барина.
16.00 цаг: Түрүүлж айрагдсан морьдыг цоллож бай шагнал гардуулна.
17.00 цаг: Хүчит бөхийн барилдааны 6,7-н даваа
18.00 цаг: Баяр наадмын хаалтын үйл ажиллагаа.
Зохион байгуулах комиссоос уг наадамд эрлийз морийг уралдуулахгүй хэмээжээ.
Р.Хишигжаргал
Сэтгэгдэл (1)