Аравдугаар сарын 20-28-нд Унгар Улсын нийслэл Будапешт хотноо зохион байгуулагдах насанд хүрэгчдийн ДАШТ-д оролцох Монголын баг тамирчдыг сонгох “Сорилго” тэмцээн наймдугаар сарын 4-5-нд болно.
Эхний өдөр буюу тойргийн барилдаан “Хасу-Мегаватт” компанийн “Эко” спорт цогцолборт зохион байгуулагдана. Хоёр дахь өдөр буюу шигшээ тэмцээн маргааш нь буюу ням гаригт “Аса” үндэсний циркэд болох ёстой байсан. Циркийн засварын ажил наймдугаар сарын 5-наас өмнө дуусахгүй болсон тул шигшээ тэмцээнийг Спортын төв ордны “А” зааланд зохион байгуулахаар болжээ.
Л.Сайнбаяр