Аргын тооллын найм дугаар сарын 2, Бархасбадь гараг. Билгийн тооллын 20, Дэлгэрүүлэгч одтой, улаан бар өдөр. Өдрийн наран 5 цаг 31 минутад мандан, 20 цаг 21 минутад жаргана.
Тухайн өдөр морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн бөгөөд үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу тул элдэв зүйлд хянамгай хандаж биеэ энхрийлүүштэй. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх ба сан тавиулах угаал үйлдэх, амилуулах, өглөгийн түллэг хийх, хишиг дуудах, хот балгадын үйл, цэрэг, цагдаагийн үйл, гэр байшингийн суурь тавихад сайн.
Золиг гаргах, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохилтой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.
Р.Хишигжаргал