Өнөөдөр болон маргааш нутгийн төв хэсгээр, 3-нд нутгийн зүүн хагаст усархаг аадар бороо орох тул болзошгүй үер ус, аянга цахилгаан, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
Баруун аймгуудын нутгаар шөнөдөө нутгийн зүүн, өдөртөө нутгийн зүүн өмнөд хэсгээр бороо орно. Шөнөдөө 11-16 градус, өдөртөө 22-27 градус дулаан байна. Төвийн аймгуудын ихэнх нутгаар бороо орно. Шөнөдөө 13-18 градус, өдөртөө 22-27 градус дулаан байна.
Мөн Зүүн аймгуудын нутгаар шөнөдөө нутгийн хойд хэсгээр, өдөртөө ихэнх нутгаар бороо орно. Шөнөдөө 17-22 градус, өдөртөө 28-33 градус дулаан байна. Харин Говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, өдөртөө нутгийн зарим газраар түр зуурын бороо орно. Шөнөдөө бүх нутгаар 18-23 градус, өдөртөө 26-31 градус дулаан байна.
Харин өнөөдөр Нийслэл хотод бороотой. Шөнөдөө 15-17 градус, өдөртөө 22-24 градус дулаан байна.
Цаг агаарын урьдчилсан төлөв байдлаар 3-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төв, говь, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 4-5-нд зарим газраар, 6-нд төв болон говийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо орох төлөвтэй байгааг Цаг уур орчны шинжилгээний газраас мэдээллээ.
Б.Лхам