Баян-Өлгий аймагт үерийн гамшигт өртөж орон гэргүй болсон, эзэмшил газар нь бохирдсон 250 өрхөд Өлгий сумын аравдугаар багийн нутаг дэвсгэр Кувейт хотхоны хажуу талаас шинээр газар олголоо.
Нийтдээ 250 иргэнд 15 га газрыг эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн ба нэг өрхөд 600 м.кв газар ногдож байгаа аж.
Харин үерт өртсөн иргэдийн зарим нь Засгийн газраас олгосон гэрээ тухайн газарт барьж суурьшиж эхэлсэн бөгөөд цаашид тус газарт цахилгааны шугам татах, худаг гаргах асуудлыг орон нутгийн удирдлагуудын зүгээс шийдэхээр ажиллаж байгаа юм.
Б.Лхам