Дархан-Уул аймгийн Засаг даргын Зөвлөлийн хурал болж тодорхой асуудлуудыг хэлэлцлээ. Тодруулбал, 2018-2019 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын төлөвлөгөө, Аймгийн Засаг даргын нөөц сангаас хөрөнгө гаргах тухай, Төрийн өмчөөс орон нутгийн өмчид үндсэн хөрөнгө шилжүүлэн бүртгэх тухай зэрэг асуудлыг хэлэлцсэн юм.
Аймгийн Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын хэлтсийн хуучин барилга, Дархан-Уул аймаг дахь Гаалийн газрын хуучин конторын байр, үйлдвэрийн бүсэд байрлах Үйлдвэр технологийн 756 м2 барилга, “Авто тээврийн үндэсний төв” төрийн өмчит үйлдвэрийн газрын Дархан-Уул аймаг дахь Авто тээврийн хэрэгсэл, техник хяналтын төвийн хоёр дугаар барилга зэргийг орон нутгийн өмчид шилжүүлсэн бөгөөд цаашдын урсгал зардлыг холбогдох байгууллагууд хариуцах талаар аймгийн ОНӨА-аас мэдээллээ.
Мөн тус аймгийн Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын хэлтсийн хуучин барилгыг цэцэрлэгийн ирэх он гэхэд цэцэрлэгийн зориулалтаар ашиглах боломжийг бүрдүүлэхээр хэлэлцэж байна.
Мөн үйлдвэрийн бүсэд байрлах Үйлдвэр технологийн 756 м2 барилгын засвар, дулаан хангамжийн асуудлыг Орон нутгийн төсвийн хөрөнгөөр шийвдэрлэх бөгөөд уг засварын бэлтгэл ажлыг хангах талаар ОНӨҮГ болох Дархан Үйлдвэр технологийн паркад хариуцуулжээ.
Б.Лхам