Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын нэгдүгээр багийн нутаг “Майны дэнж” газар “Амьдаа тэсү” нөхөрлөлийн үйл ажиллагаанд Мэргэжлийн хяналтын газраас шалгалт хийжээ.
Тус бичил уурхайн нөхөрлөл нь Засгийн газрын 151 дүгээр тогтоолоор батлагдсан журмын дагуу эрх бүхий байгууллагын дүгнэлтгүй, механизмын тоо хүчин чадлыг хэтрүүлэн ашигт малтмал олборлохоор суурьшлийн бүс байгуулан бэлтгэл ажлыг зогсоож, талбай чөлөөлөх албан шаардлага хүргүүлжээ.
Б.Лхам