Сүхбаатар, Булган, Дорноговь аймагт бүсийн наадам энэ сарын 27-29 ний өдрүүдэд боллоо. Энэхүү наадмуудын үеэр Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалаар Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны Эргүүл хамгаалалтын газрын алба хаагчид тухайн нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагуудтай хамтран хэв журмын хамгаалалтыг зохион байгуулж ажиллажээ.
Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албанаас Үндэсний их баяр наадмын хэв журмын хамгаалалтыг өндөр түвшинд зохион байгуулж, хурдан морины уралдааныг шаардлагагүй олон тооны автомашин дагадаг эмх замбараагүй байдлыг цэгцэлсэн байна.
Мөн цагдаагийн байгууллагаас баяр амралтын өдрүүдэд улсын хэмжээнд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг оновчтой зохион байгуулснаар дэг журамтай, гэмт хэрэг, зөрчилгүй наадсан. Бүсийн наадмуудын хэв журмын хамгаалалт, зохицуулалтыг хийж, ноцтой гэмт хэрэг, зөрчилгүй наадсан тухай Цагдаагийн ерөнхий газраас мэдээлж байна.
Б.Лхам
Сэтгэгдэл (1)